Шивнээ

Шиврээ борооны шивнээ
Сэтгэлд нэгийг шивнээд байна даа
Амраг хонгор чи минь
Алдрайхан наддаа бодогдоод байна даа
Шиврээ борооны шивнээ
Шинэхэн чамд минь хүрээ байлгүй
Сайхан чамд минь хүрсэн хойно
Сэтгэлийн минь үгийг хэлээ байлгүй
Өө өө өө өө
өө өө өө өө
Өө өө өө өө
өө өө өө өө
Намираа борооны шивнээ
Надад нэгийг шивнээд байна даа
Холын тэртээг зорьсон
Хонгор чамайгаа мөрөөдсөөр сууна даа
Намираа борооны шивнээ
Найз чамд минь хүрээ байлгүй
Хонгор чамд минь хүрсэн хойно
Хайрын минь үгийг хэлээ байлгүй
Өө өө өө өө
өө өө өө өө
Өө өө өө өө
өө өө өө өө
Шиврээ бороо
шиврээ бороо
Шиврээ борооны шивнээ
Сэтгэлд нэгийг шивнээд байна даа
Амраг хонгор чи минь
Алдрайхан наддаа бодогдоод байна даа
Шиврээ борооны шивнээ
Шинэхэн чамд минь хүрээ байлгүй
Сайхан чамд минь хүрсэн хойно
Сэтгэлийн минь үгийг хэлээ байлгүй
Өө өө өө өө
өө өө өө өө
Өө өө өө өө
өө өө өө өө

Facebook Twitter Google Plus