Зүүдэндээ би хайртай

Мичид гялсхийн анивчих тэнгэрийн орноос гарсан хайр
Хүрээд наддаа ирсэн ч гэлээ хүнийх л байж дээ даанч
Хатуу ч гэлээ үнэн л байж дээ
Салхинд саатан эсгэрэх хорвоод санасан жаргалаа би
Хайгаад хайгаад оллоо ч гэлээ хожимдсон байлаа би
Дурлал байлаа, жаргал байлаа

Миний хайрын уянгалаг дуунуудын
Эгшиг яруу нь чи минэ байлаа
Гунигтайхан ч гээд зүүдэндээ би хайртай
Хичнээн хол ч гээд чамдаа би хайртай

Гандан жаргах хорвоод хайраар дутаж үзээгүй ч
Хангал зүрхэндээ чамтайгаа хүсээд л байх юмдаа
Дурласан ч юмуу, хайрласан ч юмуу
Алслан холдох амьдралд хугацаа богинохон ирсэн ч би
Хайрлаж энхрийлэх сэтгэл минь харин мөнх гэгээтэй
Халуун хайр минь, холын хайрт минь

Facebook Twitter Google Plus