Сөгнөгөрийн гол

Сөгнөгөрийн голын ус нь хө

Сэрүү татаад урсана даа хө

Сэргэлэн жаахан чи минь ээ хө

Сэтгэлийг минь татаад мишээнэ дээ хө

Сэргэлэн жаахан чи минь ээ хө

Сэтгэлийг минь татаад мишээнэ дээ хө

Шугуйдаа урсгалтай Сөгнөгөрийн гол

Шөнөдөө намуухан шаагина даа хө

Шигтгээ мөнгөн сарны дор чи минь хө

Ширгэшгүй хайрын ундраа даа хө

Шигтгээ мөнгөн сарны дор чи минь хө

Ширгэшгүй хайрын ундраа даа хө

Урсгалдаа урсгалтай Сөгнөгөрийн гол

Урьхан шөнөдөө шаагина даа хө

Учрал мөнгөн сарны дор чи минь хө

Дундрашгүй хайрын ундраа даа хө

Учрал мөнгөн сарны дор чи минь хө

Дундрашгүй хайрын ундраа даа хө

Сэргэлэн жаахан чи минь ээ хө

Сэтгэлийг минь татаад мишээнэ дээ хө

Facebook Twitter Google Plus