Дэнжийн ногоо

Дэлбэн дэлбэн ганхана хө

Дэнжийн ногооны навч юм аа хө

Дэргэд минь юм шиг санагдана хө

Дэндүү хайртайнх тэр юм аа хө

Халбин халбин ганхана хө

Хаврын ногооны нахиа юм аа хө

Хажууд минь юм шиг санагдана хө

Хачин хайртайнх тэр биз ээ хө

Замын уртыг товчилно доо хө

Зандан хүрэн морь минь дээ хө

Заяа жаргалыг тэтгэнэ дээ хө

Зайгүй хайртайнх тэр юм аа хө

Хоногийн олонд дасна даа хө

Хосгүй хайртайнх тэр юм аа хө

Facebook Twitter Google Plus