Ар цармын цэцэг

Ар цармын цэцгүүд нь ээ хө

Алаглаж ганхаад байна уу даа хө

Алс нутгийн чамдаа би

Аргагүй л дасаад байна уу даа хө

Хойт энгэрийн цэцгүүд нь ээ хө

Хонгортож найгаад байна уу даа хө

Хол нутгийн чамдаа би

Хосгүй дасаад байна уу даа хө

Хол нутгийн чамдаа би

Хосгүй дасаад байна уу даа хө

Дэлбээгээ дэлгэсэн цэцгүүд нь ээ хө

Дэлгэрч ганхаад байна уу даа хө

Дэндүү хайрын сэтгэл нь хө

Дэгжих амьдралд байна уу даа хө

Дэндүү хайрын сэтгэл нь хө

Дэгжих амьдралд байна уу даа хө

Facebook Twitter Google Plus