Хайрын хишиг

Сэрүүхэн хангайн тунсагхан цэцэгс

Сэвэлзэх салхинаа туяаран найгана

Сэргэлэн чиний минь ялдам мишээлд

Сэтгэл зүрхнээ итгэл бадрана

Сэргэлэн чиний минь ялдам мишээлд

Сэтгэл зүрхнээ итгэл бадрана

Хөхөөн дууны уянгат эгшигэнд

Хөвчин дэлхийн үзэмж тодроно

Хөөрхөн чинийхээ наалихнай аалинд

Хөөр баяслын магнай тэнийнэ

Хөөрхөн чинийхээ наалинхай аалинд

Хөөр баяслын магнай тэнийнэ

Ургах нарны гиймэл цацраа

Уужим дэлхийг ивээн тэтгээд

Учралт чинийхээ хайрын хишгээр

Ухаан санаанд минь жигүүр ургана

Учралт чинийхээ хайрын хишгээр

Ухаан санаанд минь жигүүр ургана

Facebook Twitter Google Plus