Миний хань миний хайр

Итгэл итгэлийн гэгээ болж наддаа ирсэн

Ирэх цагийн аясыг дагаж нартад амьдарсан

Мөнхийн гэгээн хайраар тэтгэж хорвоог уяраасан

Миний насны итгэлт дагина

миний хайр аа хө

Мөнхийн гэгээн хайраар тэтгэж уяраасан

Миний насны итгэлт дагина миний хайр аа хө

Үүлэн чөлөөний нартай хамт хорвоог туулсан

Үгүйлж санахын жаргал амсаж гэрээ гийгүүлсэн

Үүрсэж ирэх хоногийн тоогоор намайгаа хайрласан

Үйлийн үргүй үнэнч амраг

миний хайр аа хө

Үүрсэж ирэх хоногийн тоогоор намайгаа хайрласан

Үйлийн үргүй үнэнч амраг миний хайр аа хө

Хайр хайрандаа хамтдаа дэвтэж нэгнээ үгүйлсэн

Хавар хавартаа яргуй болж намайг сэргээсэн

Унаж түших багана минь гэж насаараа ханилсан

Тулганы оргилон оргилох гал минь

миний хайр аа хө

Унаж түших багана минь гэж насаараа ханилсан

Тулганы оргилон оргилох гал минь миний хайр аа хө

Мөнхийн гэгээн хайраар тэтгэж хорвоог уяраасан

Миний насны итгэлт дагина миний ханиа хө

Миний хайраа хө

Миний л ханиа хө

Facebook Twitter Google Plus