Миний нутгийн нуур

Миний нутгийн нуур дөлгөөхөн

Мяндсан гэгээн мандалд нь тоглуулж бэдэртэнэ

Хөх монголын тэнгэр багтааж цээжээ дэлгэсэн

Холын холд хүүгээ үдсэн ижий нуураа

Газрын амьтай мэлмий

Тэнгэрийн амьтай нуур

Газар тэврүүлсэн нүдэн минь ээ

Тэнгэрийг тэвэрсэн тэнгисхэн минь ээ

Жаргалтай дэлгэр уянгалж шувууд чуулсан

Жаргах нарнаар туяа тасдаж шөнөөр гэгээрсэн

Тэргэл саран мэлмэрүүлж нутгаа бүүвэйлж хононо

Тэнгэр газрыг учруулсан шувуудын нуураа

Газрын амьтай мэлмий

Тэнгэрийн амьтай нуур

Газар тэврүүлсэн нүдэн минь ээ

Тэнгэрийг тэвэрсэн тэнгисхэн минь ээ

Нутгаа санасан морь нуураа үнэрлээд гүйнэ

Нуурандаа ирж хөвөөнд нь хөрвөөж үүрсэнэ

Хаврын шувуудтай би чамруугаа тэмцэнэ

Халуун сэтгэлд ойр нутгийн нуураа

Газрын амьтай мэлмий

Тэнгэрийн амьтай нуур

Газар тэврүүлсэн нүдэн минь ээ

Тэнгэрийг тэвэрсэн тэнгисхэн минь ээ

Газрын амьтай мэлмий

Тэнгэрийн амьтай нуур

Газар тэврүүлсэн нүдэн минь ээ

Тэнгэрийг тэвэрсэн тэнгисхэн минь ээ

Миний нутгийн нуураа

Миний нутгийн нуур минь

Facebook Twitter Google Plus