Тэлмэн нуурын шивнээ

Цэцэг дэлгэрэх өгөөжит цагаар

Цээжний гүнд өнгөрснийг бодогдуулж

Цөнгөө түрж хотлыг ундаалсан

Цэнхэртэн харагдах Тэлмэн нуураа

Ажаад суухад аньсганд нулимстай

Амин зүрхний хайртай нуураа

Хариас айлчилсан хунгийн сүрэг

Хайлан уярч цэнгэн жаргадаг

Хаа ч очсон хайртай аав минь

Хамгаас түрүүнд бодогдоод байна даа

Ажаад суухад аньсганд нулимстай

Амин зүрхний хайртай нуураа

Ухаант буурал аавын минь дүр

Давалгаан дундаас тодрон харагдана

Санаж сэрэх хорвоо гээд

Саваагүй хүүдээ шивнээд байх юм

Ажаад суухад аньсганд нулимстай

Амин зүрхний хайртай нуураа

Ажаад суухад аньсганд нулимстай

Амин зүрхний хайртай нуураа

Facebook Twitter Google Plus