Ханийн тэнгэр

Цайныхаа дээжийг тандаа барья даа
Цамцны чинь товчийг бөхлөөд өгье дөө
Цагаан дар эх шиг сайхан ээжийг тань
Цайлган сэтгэлээрээ асарч өргөе дөө
 
Дэргэд та минь байгаа болохоороо
Дээшээ тэнгэр алсгүйеэ хө
Хажууд та минь байгаа болохоороо
Хатан дэлхий хатуугүйеэ хө
 
Ээжийн чинь үгүйд ээж чинь байя даа
Энгэр юугий чинь хайраар мялаая даа
Эрийн хийморь малгай бүсийг тань
Эцгийнхээ хөрөг шиг дээш нь залъя даа
 
Дахилт
 
Дэлгэрхэн хайраа дэлгэж ивээе дээ
Дээлийн чинь сугыг товчлоод өгье дөө
Дэндүү дэврүүн аашилбал даа хө
Дэрэн дээрээ шивнэж хэлье дээ
 
Дахилт
 
Facebook Twitter Google Plus