Чулуутын гол
	Түшиг хангайнхаа мэндийг тээсээр
	Түшээ гүн рүү гээ мяралзаад л байна уу даа
	Чулуутын минь голоо хө
	Түмний үрсэд сайныг ерөөж
	Төрийнхөө сүлдэндээ залбирч сууна уу даа
	Миний буурал ээжий минь ээ
	Сэрүүн хангайнхаа мэндийг тээсээр
	Сэлэнгэ тийшээгээ мэлтэлзээд л байна уу даа
	Чулуутын минь голоо хө
	Сэтгэлийн цацлаа өргөн наминчлаад
	Соёмбот далбаандаа залбирч сууна уу даа
	Миний буурал ээжий минь ээ
	Баян хангайнхаа мэндийг тээсээр
	Байгаль тийшээгээ цэцэлзээд л байна уу даа
	Чулуутын минь голоо хө
	Элэг бүтэн амьдрахыг ерөөж
	Эрхэст тэнгэртээ залбирч сууна уу даа
	Миний буурал ээжий минь ээ