Халагдах цэргийн вальс

Настай ээжийдээ яарах тусмаа
Нартай дэлхийгээ улам хайрлаад
Одоо ингээд халагдана гэхээс
Оройн тоондоо жагсаад байна даа

Хийморьтой тугандаа адислах өглөө
Хэзээ мөдгүй ойртсоор л байна даа
Буянтай аавдаа яарах тусмаа
Буурал дэлхийгээ улам хайрлаад

Гэр гэр лүүгээ мордоно гэхээс
Гэгэлгэн сэтгэл минь хуарандаа хоргодоод
Дахилт

Сайхан чам руугаа яарах тусмаа
Сартай дэлхийгээ улам хайрлаад
Цэл залуухан насныхаа дурсгал
Цэргийнхээ андуудтай зургаа татуулаад
Дахилт

Унаган нутагтаа яарах тусмаа
Уужим дэлхийгээ улам хайрлаад
Андгай тангаргаа хүндлэн өргөсөн
Азтай дүү нартаа халаагаа өгсөн
 
Facebook Twitter Google Plus