Зөвхөн Монголдоо

Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ

Цэнгэлийн дууныг би зөвхөн талаасаа сонслоо

Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа

Хүүхний царайлагийг би зөвхөн Монголдоо харлаа

Усны тунгалагийг би зөвхөн Туулаасаа амслаа

Ухааны саруулыг би зөвхөн өвгөдөөсөө өвлөлөө

Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа

Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдлэлээ

Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа

Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдлэлээ

Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ

Цэнгэлийн дууллыг би зөвхөн талаасаа сонслоо

Хүлгийн хурдныг би зөвхөн сүргээсээ барилаа

Хүүхний царайлагийг би зөвхөн Монголдоо харлаа

Андын журмыг би зөвхөн ардаасаа сурлаа

Амьдын жаргалыг би зөвхөн Монголдоо эдлэлээ

Facebook Twitter Google Plus