Жирмийн цагаан нуур

Жил жилээр дундарсан
Жирмийн цагаан нуур минь
Жилээс жилд жижгэрсэн
Жаахан буурал ээжий минь

Дусал дуслаар татарсан
Дундуур цагаан далай минь
Дуунаас дуунд минь мэлмэрсэн
Дэндvv ч уяхан ээжий минь

Нар сараар аргадуулсан
Нутгийн цагаан нуур минь
Наснаас насанд минь мєнхєрсєн
Намбалаг буурал ээжий минь

Facebook Twitter Google Plus