Хорвоод ганцхан ээждээ

Наран наадавч харламгүй

Насны салхитай үсийг тань

Ариун Гангын усаар угааж

Ачийг тань нэг хариулахсан

Гургалдай дуулавч толиймгүй

Цагийн сүүдэртэй магнайг чинь

Мянган шөнө алгаараа дулаацуулж

Сэтгэлийг тань нэг баярлуулахсан

Томоогүй явж боллоо ээжээ

Тогоруу буцаж зэгс шаргалтлаа

Хорвоод намар ирдгийг мартсан

Хонгор хүүгээ уучлаач ээжээ

Цурамгүй хонуулсан насаа

Цэцэг болгон өргөе ээжээ

Зул цэцэг шиг залуу насаараа

Зуу наслах илч хайрлая даа

Зул цэцэг шиг залуу насаараа

Зуу наслах илч хайрлая даа

Facebook Twitter Google Plus