Зүүдэн бороо

Халин халин нисээд ирсэн шувуу

Харзны усанд элгээ жиндээн ганганах юм

Харын хар нүдэн чамайгаа

Харж л суух минь хэзээ л юм бол доо

Нэмэн нэмэн дүүрэх шөнийн саран

нэг л зөөлөн дээшээ дэгдэн мандах юм

Сайны дээд энхрий чамайгаа

Санаж л явах минь заяа юм даа хө

Нойрон дунд зүсрэх зүүдэн бороонд

Норсон дэр хацрыг минь хайран өнчрөөх юм

Тооныг элбэж өргөсөн гэртээ

Тормойж суух минь хэзээ л юм бол доо

Тооныг элбэж өргөсөн гэртээ

Тормойж суух минь хэзээ л юм бол доо

 

Facebook Twitter Google Plus