Шүрэн бугуйвч

Эмзэг яруу гэнэн сэтгэл

Учрах хайрыг хүлээнэ

Өдөр шөнийг дэвтээнэ

Өглөөний салхийг угтан мөрөөдлөө илгээсэн

Шөнийн саранд итгэж өөрийн хүслээ шивнэсэн

Хаврийн бороон дусалд шингэн над дээр ирсэн үү

Хайрыг олохоос илүү хайрлаж явах хэцүү

Эргэж харах завдалгүй тэмүүлэх гэнэхэн хайр

Эргэж буцалтгүй хөөрөх жигүүрээ дэлгэсэн хайр

Итгэл мөрөөдлөөр дүүрэн

Шиврэх бороог угтана

Ирэх болзоонд яарна

Нулимсанд хууртахгүй биднийг хайрыг адислан

Нууцхан шивнэсэн хүсэл бидний замыг тосно

Хаврын бороон дусалд шингэн над дээр ирсэн үү

Хайрыг олохоос илүү хайрлаж явах хэцүү

Эргэж харах завдалгүй тэмүүлэх гэнэхэн хайр

Эргэж буцалтгүй хөөрөх жигүүрээ дэлгэсэн хайр

Эргэж харах завдалгүй тэмүүлэх гэнэхэн хайр

Эргэж буцалтгүй хөөрөх жигүүрээ дэлгэсэн хайр

Хаврын бороон дусалд шингэн над дээр ирсэн үү

Хайрыг олохоос илүү хайрлаж явах хэцүү

Эргэж харах завдалгүй тэмүүлэх гэнэхэн хайр

Эргэж буцалтгүй хөөрөх жигүүрээ дэлгэсэн хайр

Эргэж харах завдалгүй тэмүүлэх гэнэхэн хайр

Эргэж буцалтгүй хөөрөх жигүүрээ дэлгэсэн хайр

Эргэж харах завдалгүй тэмүүлэх гэнэхэн хайр

Эргэж буцалтгүй хөөрөх жигүүрээ дэлгэсэн хайр

Facebook Twitter Google Plus