Тэгш дөрвөн улирал

Яруухан хаврын гурван сардаа

Яргуйгаа дагаад сүрэг минь жаргалтай

Цэрвүү алсаас чамдаа зориход

Цээжний гүнд саран ургаастай

Цэнгэлтэй зуны гурван сардаа

Цэцэгсээ дагаад сүрэг минь жаргалтай

Сайхан чамдаа алсаас зориход

Саргүй шөнө ч өдрөөс гэрэлтэй

Шүүдэртэй намрын гурван сардаа

Сөлөө дагаад сүрэг минь жаргалтай

Хуримын болзоо тоолон суухад

Хугас өдөр ч жилийн дайтай

Нөөлөгтэй өвлийн гурван сардаа

Нөмрөө дагаад сүрэг минь жаргалтай

Тоолоод баршгүй сүргийн эзний

Дуулаад ханашгүй амьдрал жаргалтай

Тоолоод баршгүй сүргийн эзний

Дуулаад ханашгүй амьдрал жаргалтай

Facebook Twitter Google Plus