Уулын Төмөр

Алтан шаргал нарыг нь

Аргамжихгүй бол мандана даа

Аглаг тайгадаа өнчрөвч

Ээжийгээ санахад хоёулаа хоё

Уужмын шаргал нарыг нь

Уургалахгүй бол мандана даа

Улаан тайгадаа ганцаардавч

Чамайгаа санахад хоёулаа хоё

Өндөр тайгын оргилыг хоё

Үер дайрч чадахгүй хоё

Үнэнч санаагаараа явахад хоё

Үхлээс бусдыг дийлэхгүй хоё

Тэнгэрийн шаргал нарыг нь

Тээглүүлэхгүй бол мандана даа

Тэрслүү хуулинд хашигдавч

Тэнүүн талдаа олуулаа хоё

Оломгүй шаргал нарыг нь

Оосорлохгүй бол мандана даа

Оорцог хүмүүнд хашигдавч

Хорвоог бодоход уужуухан хоё

Өндөр тайгын оргилыг хоё

Үер дайрч чадахгүй хоё

Үнэнч санаагаараа явахад хоё

Үхлээс бусдыг дийлэхгүй хоё

Алтан шаргал нарыг нь

Аргамжихгүй бол мандана даа

Аглаг тайгадаа өнчрөвч

Ээжийгээ санахад хоёулаа хоё

Уужмын шаргал нарыг нь

Уургалахгүй бол мандана даа

Улаан тайгадаа ганцаардавч

Чамайгаа санахад хоёулаа хоё

Өндөр тайгын оргилыг хоё

Үер дайрч чадахгүй хоё

Үнэнч санаагаараа явахад хоё

Үхлээс бусдыг дийлэхгүй хоё

Facebook Twitter Google Plus