Зөөлөн зөөлөн замбуулин

Агь үнэртсэн цэнхэр талын

Адуу нь дандаа цоглог байдаг аа

Уужуу тайван ухаантай аавын минь

Үг нь дандаа эрдэм байдаг аа

Зүүд хүртэл жаргаад сэрдэг

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Нар үдэлсэн буурал говийн

Салхи нь дандаа бүлээн байдаг аа

Насан өндөр сайхан ээжийн минь

Санаа нь дандаа суу байдаг аа

Зүүд хүртэл жаргаад сэрдэг

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Бүжин туулай хярсан бутыг

Харахад нэг л нөмөртэй байдаг аа

Бүүвэй аялсан бүсгүй хүний

Харц нь дандаа зөөлөн байдаг аа

Зүүд хүртэл жаргаад сэрдэг

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Зүүд хүртэл жаргаад сэрдэг

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Facebook Twitter Google Plus