Ээжээс ерөөл хэлэх дуу

Буянтай ээждээ хэлэлгүй таван сар тээсэн

Бумны нүднээс нуулгүй таван сар тээсэн

Хайртай ээждээ хүү чинь ханиа дагуулаад ирлээ

Есөн хүслийг тэгшлээд

Ерөөлөө хайрла даа ээж минь дээ

Түшээ ээждээ хэлэлгүй таван сар тээсэн

Түмний нүднээс нуулгүй таван сар тээсэн

Хайртай ээждээ хүү чинь ханиа дагуулаад ирлээ

Есөн хүслийг тэгшлээд

Ерөөлөө хайрла даа ээж минь дээ

Алтан нарнаас ч нуулгүй амраг хоёр боллоо

Замдаа хэзээ ч хазайхгүй заяаны ханиа оллоо

Хорвоод дахиад олдохгүй хоёр сайхан ээж минь

Есөн хүслийг тэгшлээд

Ерөөлөө хайрла даа ээж минь дээ

Facebook Twitter Google Plus