Хүн хүндээ хайртай байдаг юм

Энэхэн хорвоо бүхлээрээ

Эгэл хүний өлгий билээ

Эгэл хүн нь олуулаа

Энэхэн хорвоод эзэн нь билээ

Хүн ганцхан эзэн нь болохоороо

Хүн хүндээ хайртай байдаг юмаа

Хорвоо дэлхий аясаараа

Хүний сэтгэлийн дуутай билээ

Хүний сэтгэлийн дуутайдаа

Хорвоо дэлхий уйдаагүй билээ

Хүн ганцхан эзэн нь болохоороо

Хүн хүндээ хайртай байдаг юмаа

Хөвчин дэлхий энгээрээ

Хүрч гаршгүй оргил билээ

Хүрч гаршгүй оргилууд нь хө

Хүний ухаан оюун билээ

Хүн ганцхан эзэн нь болохоороо

Хүн хүндээ хайртай байдаг юмаа

Хүн ганцхан эзэн нь болохоороо

Хүн хүндээ хайртай байдаг юмаа

Facebook Twitter Google Plus