Дэлтэй шувуу

Хоногийн газраас бөмбөрөн гүйгээд

Холхи газрын хаяаг хүрсэн

Хүннү үеэс цуутай ажнай

Хүслийн алдрай дэлтэй шувуу

Тахийн удамт Монгол адуу

Тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу

Эрийн заяа молор эрдэнэ минь ээ

Эргээд олдошгүй морин эрдэнэ

Адуу янцгаахад модод сэрвэлзээд

Агтын төвөргөөнд шувууд сэрнэ

Ган хэт шиг дөрвөн туурайтай

Газраар нисдэг дэлтэй шувуу

Тахийн удамт Монгол адуу

Тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу

Эрийн заяа молор эрдэнэ минь ээ

Эргээд олдошгүй морин эрдэнэ

Айргийн амтанд сэтгэл яруусаад

Аялгуут хуурын чавхдас хөвчирнө

Галтай од холын бараа

Дэлтэй шувуу үлгэрийн хүлэг ээ

Тахийн удамт Монгол адуу

Тахилга сүлдэнд мөнхөрсөн адуу

Эрийн заяа молор эрдэнэ минь ээ

Эргээд олдошгүй морин эрдэнэ

Эргээд олдошгүй морин эрдэнэ

Морин эрдэнэ

Facebook Twitter Google Plus