Эрх багын нутаг

Оройн намрын навчис газарт аяархан унахад
Олон уулсын тэртээгээс ижийгээ санаж гэгэлзлээ
Хатираа борлогын гүйдлээр шүүдэрт өвсөн шилгээхэд
Хаа холын тэртээгээс аавдаа яаран тэмүүлдэг

Санахын элгэнд уяатай тэнүүн цэнхэр нутагтаа
Саатан ирээд нялхардаг эрх хонгор сэтгэл минь

Ангирт нуурын шувууд хоргодон хоргодон буцахад
Амрагаа санасан мөрөөдөлдөө  цагаахан сэтгэл тээдэг
Сүүдэр хүүшлэн сэвэлзэх намрын шаргал өглөөгүүр
Сүүгээ өргөх бүсгүйчүүд сэтгэлийн будан үргээдэг

Сэвхэт саран алжааж уулсын хэцэд өнжихөд
Сэрүүн горхины урсгалдаа цэцэгс жиндэж хонолоо
Босон суухын чөлөөнд ч уяран уячран дурсагдаад
Бодлын мөнгөн үүрээр бороо намуухан шивэрдэг

Facebook Twitter Google Plus