Танхилхан чи минь

Тал нутгийн үзэсгэлэн
Таанын үнэрт сэвшээтэй еэ хө
Таалан дурласан тэр минь
Танхилхан болоод энхрий еэ
Энхрий энхрийхэн минь ээ
Энэ л нутгийн үзэсгэлэн минь ээ
Танхилхан танхилхан минь ээ
Тал нутгийн бүсгүй чи минь билээ

Зэрэглээт нутгийн нуур нь
Зэгсний мандалд аялгуутай яа хө
Наадаж эрхэлсэн хонгор минь
Нандинхан болоод энхрий еэ

Униарт нугийн хөндий нь
Уянгат дууны түрлэгтэй еэ хө
Уулзан учирсан амраг минь
Уяранхан байх нь энхрий еэ

Facebook Twitter Google Plus