To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Санаанд илхэн хань

Үгүй дутуугаа гүйцээж өчнөөн жил ханилсан
Үрий минь эх чамайгаа бодолдоо мөрөөдөх юм даа
Үнэнчхэн хоёр биендээ ижий аав бололцсон
Үүрдийн ганцхан түшиг минь зүүдэнд даанч илхэн
Хайр хайраараа ээнэгшин нартыг нэг л илээх
Хань минь би чамайгаа хайрлаад жаргах юмсан
Даахин сэвлэгтэй үрийнхээ өлгийг хоёул зэхсэн
Дэлхийд хөтлөлцсөн заяагаа хайрлах юм даа
Түшигтэйхэн хоёрхон сэтгэлдээ он жилийг хуваалцсан
Түмний дундаас чи минь хө санаанд даанч илхэн
Хайр хайраараа ээнэгшин нартыг нэг л илээх
Хань минь би чамайгаа хайрлаад жаргах юмсан
Гэр багандсан бүлийнхээ өрхийг үүрээр татсан
Гэгээн тулганы галыг наранд өргөж тахисан
Сар жилийн саалтанд бие биеэндээ алдарсан
Сайхан насны түшиг минь чи санаанд даанч илхэн
Хайр хайраараа ээнэгшин нартыг нэг л илээх
Хань минь би чамайгаа хайрлаад жаргах юмсан

Facebook Twitter Google Plus