Шүүдэр түүсэн бүсгүй

Цэцгэн дундаа шүүдэр түүсэн бүсгүй байна хө

Цэцэн мэргэн үлгэрт нь итгээ юу даа хө

Алтан нарны утас аргамжсан шүүдрийн усаараа

Ачтай ээждээ цайгаа чанаад бариарай даа хө

Шүүдэр түүсэн хүний үрийн сэтгэл нь ээ хө

Сүүгээ хөхсөн амин хайрын итгэл гэнэ лээ хө

Өвсөн дундаа шүүдэр түүсэн бүсгүй байна хө

Үнэн мэргэн үлгэрт нь итгээ юу даа хө

Үүлгүй тэнгэрийн гэгээ аргамжсан шүүдрийн усаараа

Өндөр ээждээ цайгаа чанаад бариарай даа хө

Шүүдэр түүсэн хүний үрийн сэтгэл нь ээ хө

Сүүгээ хөхсөн амин хайрын итгэл гэнэ лээ хө

Шүүдэр түүсэн хүний үрийн сэтгэл нь ээ хө

Сүүгээ хөхсөн амин хайрын итгэл гэнэ лээ хө

Сүүгээ хөхсөн амин хайрын итгэл гэнэ лээ хө

Хайтан цэцгээс шүүдэр түүсэн бүсгүй байна хө

Хачин мэргэн үлгэрт нь итгээ юу даа хө

Хаан тэнгэрийн нарыг аргамжсан шүүдрийн усаараа

Хатан ээждээ цайгаа чанаад бариарай даа хө

Шүүдэр түүсэн хүний үрийн сэтгэл нь ээ хө

Сүүгээ хөхсөн амин хайрын итгэл гэнэ лээ хө

Шүүдэр түүсэн хүний үрийн сэтгэл нь ээ хө

Сүүгээ хөхсөн амин хайрын итгэл гэнэ лээ хө

Сүүгээ хөхсөн амин хайрын итгэл гэнэ лээ хө

Facebook Twitter Google Plus