To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Залуу нас

Саахалт айлууд үргэлжлээд налайж л байдагсан
Санаанаас гарамгүй эмээгээд дуулж л суудагсан чи минь
Унага татах цагийг нь хүлээж яардагсан
Урд голын хар хүүгээс битүүхэн хармалдагсан
Ай миний залуу нас ардын дуутай хамт явсан юм
Арван хэдтэй залуучууд айраг уугаад дуулж л явдагсан

Намрын сарууд сунайтал найрлаж л байдагсан
Наашаа харахдаа ичингүйрч сандарч суудагсан чи минь
Усанд явах замыг нь тосон уулздагсан
Учралт хонгор чамайгаа уяран хайрладагсан
Ай миний залуу нас ардын дуутай хамт явсан юм
Арван хэдтэй залуучууд айраг уугаад дуулж л явдагсан

Дөрөө харшуулж үеийнхэн давхиж л байдагсан
Дөмөн хавийн минь явдлыг саравчилж хардагсан чи минь
Усан тэлмэн жороог нь гайхуулж унадагсан
Учирлын сайхныг мөрөөдөн салхилж л явдагсан
Ай миний залуу нас ардын дуутай хамт явсан юм
Арван хэдтэй залуучууд айраг уугаад дуулж л явдагсан

Ай миний залуу нас ардын дуутай хамт явсан юм
Арван хэдтэй залуучууд айраг уугаад дуулж л явдагсан

Ай миний залуу нас ардын дуутай хамт явсан юм
Арван хэдтэй залуучууд айраг уугаад
найраг уншаад дуулж явсан юм

Facebook Twitter Google Plus