Миний найз

Дурсаад сэтгэл дэнслэхэд
Дуулаад ирдэг дээ найз минь
Дуниартсан их талыг ч
Туулаад ирдэг дээ найз минь
Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа нэг аялъя даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа өнгөрөөсөн мөчөө нэг хөөрье дөө
Гуниад зүрх гансарахад 
Түшээд ирдэг дээ найз минь 
Гуулин шаргал говийг
Гэтлээд ирдэг дээ найз минь
Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа нэг аялъя даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа өнгөрөөсөн мөчөө нэг хөөрье дөө
Үгүйлээд дурсахын цагт аа
Өөриймсөөд ирдэг дээ найз минь
Үерлэсэн их мөрөнг
Гатлаад ирдэг дээ найз минь 
Хундагаа өргөе хоёулаа
Хамтдаа сурсан дуугаа нэг аялъя даа
Сэтгэлээ дэлгэе хоёулаа
Хамтдаа өнгөрөөсөн мөчөө нэг хөөрье дөө

Facebook Twitter Google Plus