Амжилт хүсье

Сэтгэл бүхнийг гутраалгүй урам өгөхийн төлөө

Цэцэг бүгдийг гундаалгүй услахын төлөө

Цэгнэж худлыг яг одоо таслахын төлөө

Шуудхан үнэнийг палхийтэл нь хэлэхийн төлөө

Чамд би аз жаргал амжилтыг хүсье

Чамд би амжилт хүсье

Таньд би аз жаргал амжилтыг хүсье

Таньд би амжилт хүсье

 

Бусдад ганцхан таалагдах гэж амьдрахгүйн төлөө

Бодоод л явахад бүтэхгүйг сануулахын төлөө

Зориод ирэхэд хүч болдгийг харуулахын төлөө

Чамаас монгол эхэлдгийг мэдрүүлэхийн төлөө

Эрээн цаасанд хууртаж нутгаа зарахгүйн төлөө

Эцэстээ бүгд түүх ч юм үлдэхийн төлөө

Эв эеэ мөнхөд бөхлөж явахын төлөө

Эх орноо өөр шигээ хайрлахын төлөө

Чамд би аз жаргал амжилтыг хүсье

Чамд би амжилт хүсье

Таньд би аз жаргал амжилтыг хүсье

Таньд би амжилт хүсье

Цаг хугацааг хайраар туулъя

Facebook Twitter Google Plus