Хайрын солонго

Зүсрэн зүсрэх зуны бороо минь
Зүйл бүрийн цэцгийн өнгөтэй еэ
Зүрх сэтгэлийн амрагхан чи минь
Зүүд нойрны дагина юм аа хайрт минь
Зүрх сэтгэлийн амрагхан минь ээ
Зүүд нойрны дагина юм аа хайрт минь

Алтан шаргал намрын салхин минь
Агь гангын анхилам үнэртэй еэ
Аньсаган санааны амрагхан чи минь
Амин сэтгэлийн гэгээ юм аа хайрт минь
Аньсаган санааны амрагхан минь ээ
Амин сэтгэлийн гэгээ юм аа хайрт минь

Хаялан хаялах өвлийн цасан минь
Хараад суумаар зөөлөн бударна аа
Ханьсах заяаны амрагхан чи минь
Халгих сэтгэлийн дуулал юм аа хайрт минь
Ханьсах заяаны амрагхан минь
Халгих сэтгэлийн дуулал юм аа хайрт минь

Соёолж дэлгэрэх хаврын ногоо минь
Солонго юм шиг үзэсгэлэнтэй еэ
Согтоох увидастай амрагхан чи минь
Сонсох яруу уянга юм аа хайрт минь
Согтоох увидастай амрагхан минь
Сонсох яруу уянга юм аа хайрт минь

Зүрх сэтгэлийн амрагхан минь
Зүүд нойрны дагина юм аа хайрт минь
Аа аа аа аа
Зүүдний минь дагина

Facebook Twitter Google Plus