Дэлхий минь хүмүүс минь

Дуу дууны сайхныг дуулаач та дэлхий минь
Цэцэг цэцэгсийн гүёмсгийг тэврээд инээгээч хүмүүс минь
Ээж ээжийн хүүхдүүд ялгалгүй билээ дэлхий минь
Эх хүний сэтгэл үрдээ жаргалыг хүснээ хүмүүсминь

Нар нарны цацрагийг атгаач та дэлхий минь
Найраг шүлгийн санааг зүрхэнд илгээгээч хүмүүс минь
Хүнээс дээд ухаантан нэж байхгүй билээ дэлхий минь
Хүмүүн бид тэгэхлээрээ дэлхийдээ дээд нь билээ хүмүүс минь

Хөлөг хөлгийн хурдныг нисгээч та дэлхий минь
Холын гаригт цэцэгсийг ургуулаад ирээч хүмүүс мин
Сансрын гаригт цэцэгсийг ургуулаад ирээч дэлхий минь
Сайн үйлст учралыг үзэж уяран инээе хүмүүс минь

Facebook Twitter Google Plus