Нэг л мэдэхэд уулзана даа

Манан будан хөшилцсөн
Алсын уулс сvндэрэлсэн
Миний хайртай ээжийн минь
Амьдран суугаа нутаг даа

Салхинаас ч хурдан болоосой
Нисээд очмоор санагдана
Харуулдан суугаа ээжтэйгээ
Нэг л мэдэхэд уулзана даа

Харвасан сумнаас ч хурдан
Нисээд очмоор санагдана
Харуулдан суугаа ээжтэйгээ
Харьж очоод золгоно доо

Харуулдан суугаа ээжтэйгээ
Нэг л мэдэхэд уулзана даа

Харуулдан суугаа ээжтэйгээ
Харьж очоод золгоно доо

Facebook Twitter Google Plus