Хайрласанд минь уучлаарай

Мартаж болдоггүй сэтгэл ч гэлээ
Ахиад амьдрах биш дээ
Тэр л мөчид хайртай байсангүй ээ
Тэвчээд хэлчихэж болоогүй юмуу
ДАХИЛТ
Дуулим энэ л хорвоод
Дурласанд минь уучил
Хатуу зөөлөн орчлонд
Хайрласанд минь уучлаарай
Чамдаа энэ хайр шүү гээд
Бариад өгчихөж болдоггүй болохоор
Жаргалтай үеээ дурсаад
Нэг л удаа уулзаж болохгүй юу
ДАХИЛТ
Дуулим энэ л хорвоод
Дурласанд минь уучил
Хатуу зөөлөн орчлонд
Хайрласанд минь уучлаарай
Хорвоо хэдий уужим ч гэлээ
Хоёр амьдрах биш дээ
Хайрлаж байсан үеээ дурсаад
Үнсээд явчихаж болоогүй юмуу
ДАХИЛТ
Дуулим энэ л хорвоод
Дурласанд минь уучил
Хатуу зөөлөн орчлонд
Хайрласанд минь уучлаарай
Дуулим энэ л хорвоод
Дурласанд минь уучил
Хатуу зөөлөн орчлонд
Хайрласанд минь уучлаарай

Facebook Twitter Google Plus