Хоёр амьдрахсан хорвоо

Хоёр зүрх байдаг юм бол
Хонгор чамайгаа хайрлах юмсан
Хойдын төрөл гэж байдаг юм бол
Ханилж хоёулаа жаргаж суухсан

Уянгын дуу минь түүнд минь хүрээсэй
Учирлаж чамдаа ярих юмсан

Тэнгэрийн солонгыг өртөөлөн татсан
Хонхон цэцэгсийн хүрээлэн юмсан
Төөрөг тавилан гэж байдаг юм бол
Дахин амьдрахсан хорвоо минь ээ

Уянгын дуу минь түүнд минь хүрээсэй
Учирлаж чамдаа ярих юмсан

Эвийн ерөөл байдаг юм бол
Энхрий чамдаа дуугаа аялахсан
Өнгөрсөн амьдралаа эргүүлж болдог юм бол
Хоёр амьдрахсан хорвоо минь ээ

Уянгын дуу минь түүнд минь хүрээсэй
Учирлаж чамдаа ярих юмсан
Уянгын дуу минь түүнд минь хүрээсэй
Учирлаж чамдаа ярих юмсан

Хоёр амьдрахсан хорвоо минь ээ

Facebook Twitter Google Plus