Чи минь

Сэмхэн харахад чи минь
Сэтгэлд минь хоногшино
Сэвгүй сайхан дүр чинь
Нууцхан жаргалд умбана
Хайраараа төөнөх шиг
Халуун элгэн харц чинь
Ганцхан тохиох насны минь
Гал дөлтэй мөчүүд
Хайраараа төөнөх шиг
Халуун элгэн харц чинь
Ганцхан тохиох насны минь
Гал дөлтэй мөчүүд
Гүн сэтгэлийнхээ нууцыг чамтай
Гүн нуурын хөвөөнд хуваалцъя
Эгшиг дуугаа чамтайгаан дуулъя
Энхрий дотно хонгор минь
Чи минь чи минь чи минь
Чи минь чи минь чи минь
Шөнө бүүдийх саранд чиний төлөө залбирч
Шөнө болзсон газартаа ирээсэй гэж гуйя
Зөөлөн үлээх салхинд чиний тухай ярьж
Зол жаргалтай сэтгэлээ аргадан хүлээе

Facebook Twitter Google Plus