Өгөөмөр хурд

Буурлын буянт хурдны удам
Алтаар арилжихгүй аргамаг хүлгүүд
Удам дамжсан гийнгоон түрлэгтэй
Улсын наадмын түрүү магнай
 
Хурдны удамт Заамарын хөндий
Заяа буян нь дэлгэрсэн нутаг
Хурдны тахилгат Өгөөмөр хайрхан
Хишгийг нь хүртсэн анхны гал аа
 
Халхын наадмын түрүү магнай
Хийморь сэргээсэн амин эрдэнэ
Аргамаг хүлгийн жолоог атгасан
Ар Өвөр Наймганыхан
 
Хурдны удамт Заамарын хөндий
Заяа буян нь дэлгэрсэн нутаг
Хурдны тахилгат Өгөөмөр хайрхан
Хишгийг нь хүртсэн анхны гал аа
 
Морин заяат уяачдынхаа 
Сүлдээ дээдэлсэн Өгөөмөр хурд аа
Монгол түмнийхээ сэтгэлийг баясгасан
Тод магнай торгон жолоо хүлэг ээ
 
Хурдны удамт Заамарын хөндий
Заяа буян нь дэлгэрсэн нутаг
Хурдны тахилгат Өгөөмөр хайрхан
Хишгийг нь хүртсэн анхны гал аа
 
Хурдны удамт Заамарын хөндий
Заяа буян нь дэлгэрсэн нутаг
Хурдны тахилгат Өгөөмөр хайрхан
Хишгийг нь хүртсэн анхны гал аа
Хишгийг нь хүртсэн анхны гал аа
Хишгийг нь хүртсэн Өгөөмөрийн хурд аа
 
Facebook Twitter Google Plus