Улаан сарнай

Сар нарны гэгээн улаан сарнай

Сайн сайхныг ерөөж байна

Жаргалын үгтэй залуусын дуугаа

Хамтдаа аялмаар байна

Дэлбээ дэлбээндээ алтан нартай

Дэлхийгээр дүүрэн улаан сарнай

Өдрөөс өдөр жаргалыг авчрах

Миний залуу нас

Од мичдийн гялбаа улаан сарнай

Орчлон хорвоог чимэн байна

Хайрын одтой сэтгэлийн дуугаа

Хамтдаа дуулмаар байна

Мөнхөд долоон улаан галын дөлтэй

Миний тэвэрсэн улаахан сарнай

Өөрөө өөртөө маргаашийг авчрах

Миний залуу нас

Дууны эхлэл шиг улаан сарнай

Дурлал хайрын ягаан дэлбээ

Газраас өндийх нарны туяа

Гарт минь дэлбээлэх улаан сарнай

Итгэлийн цог шиг улаан цэцэг ээ

Инээд учралын сэрүүн цомог

Тэнгэрээс ургах миний дэлбээ

Хүндлэл өргөм улаан сарнай

Дэлбээлэх цэцэгсийг ерөөлөөр дуулъя

Дүүрэн жаргалтай ертөнцийг бэлэглэе

Маргааш ирэх сайхныг өнөөдрөөр угтацгаая

Гал улаан сарнайг гар гартаа барья

Сар нарны гэгээ шиг сайхныг бэлэглэе

Ирээдүйн сайхныг итгэлээр угтацгаая

зуу зуун билэгдлийн улаан сарнай

Жаргах хайрыг шагнан байна

Сэтгэлийн үнэтэй итгэлийн дуугаа

Хамтдаа аялмаар байна

Дэлбээ дэлбээ нь нарны галтай

Дэлхийгээ чимсэн улаахан сарнай

Өөрөө өөртөө маргаашийг авчирах

Миний залуу нас

Дууны эхлэл шиг улаан сарнай

Дурлал хайрын ягаан дэлбээ

Газраас өндийх нарны туяа

Гарт минь дэлбээлэх улаан сарнай

Итгэлийн цог шиг улаан цэцэг ээ

Инээд учралын сэрүүн цомог

Тэнгэрээс ургах миний дэлбээ

Хүндлэл өргөм улаан сарнай

Дэлбээлэх цэцэгсийг ерөөлөөр дуулъя

Дүүрэн жаргалтай ертөнцийг бэлэглэе

Маргааш ирэх сайхныг өнөөдрөөр угтацгаая

Гал улаан сарнайг гар гартаа баръя

Сар нарны гэгээ шиг сайхныг бэлэглэе

Ирээдүйн сайхныг итгэлээр угтацгаая

Дэлбээлэх цэцэгсийг ерөөлөөр дуулъя

Дүүрэн жаргалтай ертөнцийг бэлэглэе

Маргааш ирэх сайхныг өнөөдрөөр угтацгаая

Гал улаан сарнайг гар гартаа баръя

Сар нарны гэгээ шиг сайхныг бэлэглэе

Ирээдүйн сайхныг итгэлээр угтацгаая

Ирээдүйн сайхныг итгэлээр угтацгаая

 

Facebook Twitter Google Plus