Тэмээн сүргийн говь

Тэртээ Алтайн уулсын

Үзүүр гурван сайхан

Тэмээн сүргийн говьдоо

Тэнгэр шүргэм бараатай

Ингэн тэмээний нүд шигээ

Булаг шанд нь бүлээн

Элсэн хонгор говьдоо

Эхийн сүү шиг мэлтэрнэ

Мандах жаргах бүрийдээ

Зэсэн улаан наран

Манхан шаргал говьдоо

Илчээ шингээн уусна

Ингэн тэмээний нүд шигээ

Булаг шанд нь бүлээн

Элсэн хонгор говьдоо

Эхийн сүү шиг мэлтэрнэ

Байцын оройд сэрвийлдэх

Аргал янгирыг хараад

Усан зэрэглээт говьдоо

Уярсан сэтгэл хорогдоно

Ингэн тэмээний нүд шигээ

Булаг шанд нь бүлээн

Элсэн хонгор говьдоо

Эхийн сүү шиг мэлтэрнэ

Ингэн тэмээний нүд шигээ

Булаг шанд нь бүлээн

Элсэн хонгор говьдоо

Эхийн сүү шиг мэлтэрнэ

Facebook Twitter Google Plus