Гэртээ ирлээ

Дэлхийг чимсэн нутагаа гэсээр

Дэнж гоёсон гэртээ ирлээ

Хайр гэрэлтсэн ханиа дуулсаар

Халуу дүүгсэн гэртээ ирлээ

Холын холоос санан санасаар

Хоног тоолон яарсаар ирлээ

Цовоо жаахан үрсээ дуудсаар

Цомцойж бөмбийсөн гэртээ ирлээ

Идээшиж дассан цайгаа бодсоор

Инээд цалгисан гэртээ ирлээ

Холын холоос

санан санасаар

Хоног тоолон яарсаар ирлээ

Ховор сайхан нөхдөө зорьсоор

Хотол цугласан гэртээ ирлээ

Намайг хүлээсэн бүхнээ далласаар

Наран хоргодсон гэртээ ирлээ

Холын холоос санан санасаар

Хоног тоолон яарсаар ирлээ

Холын холоос санан санасаар

Хоног тоолон яарсаар ирлээ

Facebook Twitter Google Plus