Зөөлөн хайр

Анх чамайг харсан тэр мөчийг санаж байна
Ариухан хайрын эхлэл гэж тэрхэн үед зүрх минь шивнэсэн
Уруул чинь зөөлөн, харц чинь дулаан
Энэ их агуу хайрыг чамаас анх би мэдэрсэн

  Хайр яагаад ийм зөөлөн зөөлөн юм бэ?
  Хагацлын өмнө чи очихдоо үнэнч байж чадах уу?
  Дурлал яагаад ийм зөөлөн юм бэ?
  Дутуу хайрласан хайр минь чамайгаа би үүрд хайрлахсан

Бороо зөөлөн шиврээд бодол болсон нууцхан сэтгэл минь
Болоогүй хайрын төлөө чи юунд зүрхээ чагнав
Мөрөөдөл минь биелэнэ, мөнхөд чамайг хайрлана
Мөнхийн аз жаргалаар чамтайгаа хамт амьдарна

  Хайр яагаад ийм зөөлөн зөөлөн юм бэ?
  Хагацлын өмнө чи очихдоо үнэнч байж чадах уу?
  Дурлал яагаад ийм зөөлөн юм бэ?
  Дутуу хайрласан хайр минь чамайгаа би үүрд хайрлахсан

Өө өө өө хайрт минь чамгүйгээр би гунигтай

Миний сэтгэлээс гарч буй энэ үгийг
Яг одоо чи минь сонсож буй гэдэгт би итгэж байна
Дахин хэлье чи миний зөөлөн хайр

Анх чамайг харсан тэр мөчийг санаж байна
Ариухан хайрын эхлэл гэж тэрхэн үед зүрх минь шивнэсэн
Уруул чинь зөөлөн, харц чинь дулаан
Энэ их агуу хайрыг чамаас анх би мэдэрсэн

  Хайр яагаад ийм зөөлөн зөөлөн юм бэ?
  Хагацлын өмнө чи очихдоо үнэнч байж чадах уу?
  Дурлал яагаад ийм зөөлөн юм бэ?
  Дутуу хайрласан хайр минь чамайгаа би үүрд хайрлахсан
  Хайр яагаад ийм зөөлөн зөөлөн юм бэ?
  Хагацлын өмнө чи очихдоо үнэнч байж чадах уу?
  Дурлал яагаад ийм зөөлөн юм бэ?
  Дутуу хайрласан хайр минь чамайгаа би үүрд хайрлахсан

Чамайгаа би үүрд хайрлахсан

Facebook Twitter Google Plus