Зүрхэнд

Би зүрхэндээ дурсан санан үгүйлнэ
Бусдын адил амьдарлын сайхныг хүснэ
Гэрэл гэгээ алсаас дулаан элчээрээ тэвэрнэ
Урсах нулимс хайр дагаж мэлмэрнэ

Үүрд наран гэрэлтэнэ зүрхэнд
Хүсэл тэмүүллээс сэтгэлээс зүрхэнд
Бороо гунигтай шиврэвч зүрхэнд
Булиглан догдлох хайр зүрхэнд
Зүрхэнд аз жаргал дэргэд минь
Туулна амьдрал гэдгийг би туулж бас уярна

Би зүрхэндээ аз жаргалыг дуулна
Алдаж оносон ч амьдралын замаар алхална
Хязгааргүй хүслээс ухаарал уучлал эрнэ
Тэгээд зүрхэндээ хайр тэвэрч амьдарна

Facebook Twitter Google Plus