Хонин цагаан үүл

Хонин цагаан үүл нь ээ хө
Хувирч сэрээд нүүлээдээ хө нүлээдээ
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа ч дутлаадаа хө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа ч дутлаадаа хө
Наадан тоглох нүд чинь ээ хө
Нүглийг ч мартмаар тормолзондоо хө тормолзноо
Найдан дассан сэтгэл минь ай хө
Насан туршдаа ганцаараа хө
Найдан дассан сэтгэл минь ай хө
Насан туршдаа ганцаараа хө
Цайдам хээрийн салхи нь хө
Цагийг элээж урсандаа хө урсана
Цайлган томоогүй амраг минь ай хө
Цээжинд үүрд хоногшиноо хөө
Цайлган томоогүй амраг минь ай хө
Цээжинд үүрд хоногшиноо хөө
Тосоод ирсэн тавилангаас нь хө
Тойрч гарахын аргагүй дээ хө аргагүй дээ 
Торомгор жаалхан  чамаасаа би ай хө
Тасраад одохын ч зориггүй дээ хө
Торомгор жаалхан амраг минь чамаасаа
Тасраад одохын ч аргагүй дээ хө
Facebook Twitter Google Plus