Нарны ээж

Наран саран миний л ээжий
Наян жарандаа энх амгалан
Салхины чимээнээр дээлэндээ хургуулсан
Сайхан ээжий минь нарныхаа
Наран булгын цэнхэр долгио
Нарны мэлмий ээж минь юмаа
Марал мичид миний л ээжий
Мянган зуундаа энх амгалан
Уураг сүүгээр ухаанаа амтлуулсан
Уяхан ээжий минь нарныхаа
Наран булгын цэнхэр долгио
Нарны мэлмий ээж минь юмаа
Дөрвөн улирал миний л ээжий
Далай тэнгисээр жаргал хөлөглөөд
Зулай зөөллөх бурхан заяатай
Зүрхэн ээжий минь нарныхаа
Наран булгын цэнхэр долгио
Нарны мэлмий ээж минь юмаа
Наран булгын цэнхэр долгио
Нарны мэлмий ээж минь юмаа
Нарны ээж миний ээж
Facebook Twitter Google Plus