Ээж минь

Наран нэвтлэм хуучин гэртээ
Намайг өсгөсөн миний ээжий
Хорвоод хайрлах ганцхан үрээ гээд
Хонгор хүүдээ бүхнээ зориулсан

Ариун сэтгэл гэж архи амсаад
Андын итгэл гэж тамхи зуугаад
Бусадтай нийлж дарвиж явахдаа
Хонгор ээжийгээ бодсонгүй дээ

Ээж минь, сайхан ээж минь
Энэ л хорвоод ганцхан миний л ээжий
Алтан аяганаас ус надад уулгасан
Амьдын шүтээн миний ээжий

Ээж минь та энхрий хүүгээ уучилж, өршөө ээж минь
Ээж минь та намайгаа уучилж, өршөө ээж минь

Цэцэгт талын наран адил
Цэнтэй үнэтэй амьдралыг дэнслүүлж
Хүний хүүхдээс дутааж явуулаагүй ээж минь
Хүйтэн халуунд өлсгөж дааруулаагүй

Ээж минь, сайхан ээж минь
Энэ л хорвоод ганцхан миний л ээжий
Алтан аяганаас ус надад уулгасан
Амьдын шүтээн миний ээжий

Ээж минь, сайхан ээж минь
Энэ л хорвоод ганцхан миний л ээжий
Алтан аяганаас ус надад уулгасан
Амьдын шүтээн миний ээжий

Ээж минь та энхрий хүүгээ уучилж, өршөө ээж минь
Ээж минь та намайгаа уучилж, өршөө ээж минь

Facebook Twitter Google Plus