Магадгүй чамтай

Хэрвээ чамтай ахин таарвал
Хэлэх үг байна бүсгүй минь
Хэзээ ч билээ нэгэн хүнд
Хэлж байсан билүү энэ үгийг

Магадгүй чамтай гадамжинд зөрвөл
Марталгүй хэлэх үг байна бүсгүй минь
Яагаад ч юм мэдэхгүй сэттэл минь
Нүдийг чинь инээдийг чинь санаад л байна

Үл таних бүсгүй минь
Чамд би дурлажээ
Үсийг чинь илбэхийг
Үнэрийг чинь мэдэрэхийг
Ямар их хүснэ вэ
Яагаад энэ тухай бодно вэ
Надад хэлээч нэрээ
Харцыг минь олж хараач
Хэрвээ чамтай ахин таарвал
Хэлэх үг байна бүсгүй минь

Санаандгүй чамайг ахин харвал
Салхинд алхахыг би хүснэ
Зөрж өнгөрөх чиний минь анхилуун үнэрт
Зүрхний минь үгс хийсэн одсон
Үнэхээр чамтай юу ч ярилгүй удвал
Мартах болов уу зүс царайг чинь би
Үгүйлж байна чиний дүрийг сэтгэлдээ
Үнэн зүрх минь чамайг хайрласаар галзуурлаа

Үл таних бүсгүй минь
Чамд би дурлажээ
Үсийг чинь илбэхийг
Үнэрийг чинь мэдрэхийг
Ямар их хүснэ вэ
Яагаад би энэ тухай бодно вэ
Надад хэлээч нэрээ
Харцыг минь олж хараач
Хэрвээ чамтай ахин таарвал
Хэлэх үг байна бүсгүй минь

Магадгүй чамайг хайрлах байсан ч юм уу

Үл таних бүсгүй минь
Чамд би дурлажээ
Үсийг чинь илбэхийг
Үнэрийг чинь мэдрэхийг
Үл таних бүсгүй минь
Чамд би дурлажээ
Үсийг чинь илбэхийг
Үнэрийг чинь мэдрэхийг
Ямар их хүснэ вэ
Яагаад би энэ тухай бодно вэ
Надад хэлээч нэрээ
Харцыг минь олж хараач
Хэрвээ чамтай ахин таарвал
Хэлэх үг байна бүсгүй минь
Хэрвээ чамтай ахин таарвал
Хэлэх үг байна бүсгүй минь

Facebook Twitter Google Plus