Сүүлчийн бүжиг

Амьдралын олон учрал дундаас
Бодлын олон харгуй замаас
Сэтгэлийн олон баяр гунигийн дотроос
Зөрлөгийн олон зогсоол болгоноос

Хайж явсан энэ л хайр намайг
Хан хурмаст руу дүүлэх жигүүртэй болгосон
Эрж зөрөхөд энэ л хайр намайг
Эрх чөлөөтэй дурлахыг минь зөвшөөрсөн

Мананд төөрсөн гунигийг нарны гэрлээр тэврье
Мартахын аргагүй чамайг мөнхөд үнсье
Хүсээгүй шаналал бүхнийг өнгөрөөж жаргая
Хүн хүнээ хайрлахыг он жилүүдээс асууя

Хүслийн олон сайхан эхлэлээс
Хүлээхийн олон хяслан болгоноос
Улирлын олон цас бороон дундаас
Олны энэ олон их учрал тавилангаас

Асууж сурсан энэ л хайр намайг
зөн совингоо дагах хүчтэй болгосон
Зорьж найдах энэ л хайр намайг
Олж таниагүй дурлалыг бэлэглэсэн

Мананд төөрсөн гунигийг нарны гэрлээр тэврье
Мартахын аргагүй чамайг мөнхөд үнсье
Хүсээгүй шаналал бүхнийг өнгөрөөж жаргая
Хүн хүнээ хайрлахыг он жилүүдээс асууя

Дурлуулах гэж чи гоо төрсөн болохоор
Дураараа чөлөөтэй чам руу тэмүүлнэ
Хайрлуулах гэж чи ялдам төрсөн болохоор
Хамгийн нандин хэвээр чинь хайрлахыг хүснэ

Мананд төөрсөн гунигийг нарны гэрлээр тэврье
Мартахын аргагүй чамайг мөнхөд үнсье
Хүсээгүй шаналал бүхнийг өнгөрөөж жаргая
Хүн хүнээ хайрлахыг он жилүүдээс асууя
Мананд төөрсөн гунигийг нарны гэрлээр тэврье
Мартахын аргагүй чамайг мөнхөд үнсье
Хүсээгүй шаналал бүхнийг өнгөрөөж жаргая
Хүн хүнээ хайрлахыг он жилүүдээс асууя
Асууя, он жилүүдээс асууя

Facebook Twitter Google Plus