Манай ангийн нууц

Зөрөх нарийн гудамжаар өгсөж уруудах болгонд
Зөөлөн салхинд намирах хархан үсээ зангидсан
Өнгийн тууз алдуурч салхинд хийсэн одоход
Өөрийн эрхгүй би туузны араас гүйсэн сэн

Хичээлдээ чи ирээгүй хэд хоног уйтгартай
Хэн нэгнээс чамайг асууна гэдэг хэцүү
Богинохон дүрэмт хувцастай тэр л жаахан охин
Бороон дуслаар өөрийгөө гоёсоор ирдэг нь гайхалтай

Төгсөх өдрийг бид хүсэн хүлээсэн сэн
Тосох замыг хамтдаа туулна
Ингээд бид сургуулиа төгслөө гээд
Ирмэх сормуус нулимсаа нуулаа

Алсаас харахад сургуулийн гурван цонх асаатай
Ангийн самбарт хэн нэгний хайрын захиа бичээстэй
Ангидаа тэд өөрсдийнхөө мөрөөдлийг дуулан суугаа
Аяа зөөлөн аргадан жингэнээч сүүлчийн хонх минь

Facebook Twitter Google Plus