Дассан сэтгэл

Цэн цэнгийн нулимс нь ээ
Цээжний гүнээс огших юмаа
Цэвэр чамдаа дассан сэтгэлд минь
Цэг шиг хиргүй амраг минь дээ
Цэвэр чамдаа дассан сэтгэлд минь
Цэг шиг хиргүй амраг минь

Бөмбөрөн урсах нулимс нь ээ
Бодол сэтгэлийн минь илрэл юмаа
Байн байн уулзан дассан сэтгэлд минь
Багахан ч хиргүй амраг минь дээ
Байн байн уулзан дассан сэтгэлд минь
Багахан ч хиргүй амраг минь

Баярлан урсах нулимс нь ээ
Бахдах сэтгэлийн минь илрэл юмаа
Булгилах зүрхний минь хайрыг уяраасан
Бусдаас онцгой амраг минь дээ
Булгилах зүрхний минь хайрыг уяраасан
Бусдаас онцгой амраг минь
Бусдаас онцгой амраг минь

Facebook Twitter Google Plus