Эрчүүдээ дуулъя

Ухааны цараатай эрчүүд байхгүй бол
Уурганы уртыг хэн барихын бэ
Адууныхаа захаар исгэрч өссөн
Амны хишигтэй эрчүүдээ дуулъюу
Дэргэд ханхайх эрчүүд байхгүй бол
Дэнж хотойтол хэн зодоглохын бэ
Тэргэл саран шиг гэрэл гийсэн
Тэнгэр хишигтэй эрчүүдээ дээдэлюү
Наран тунмаар эрчүүд байхгүй бол
Найрын дугарааг хэн түрэхийн бэ
Нартын чандаас бидэндээ заяасан
Намба төгөлдөр эрчүүдээ дуулъюу
Нартын чандаас бидэндээ заяасан
Намба төгөлдөр эрчүүдээ дуулъюу
Тэргэл саран шиг гэрэл гийсэн
Тэнгэр хишигтэй эрчүүдээ дээдэлюү
Эрчүүдээ дээдэлюү

Facebook Twitter Google Plus